Гүйгүүл морь

 

 

Өрөөлийн газар асгарсан хөлсөө

Өөрийнх гэхгүй голон шилгээсэн

Өссөн нутгаа санан гансрахдаа

Өнхрөх нулимсаа хамт сэгсэрсэн

    Гүйгүүл морин сэмхэн хатирна

    Гүвээ толгодыг эвхэн хатирна

    Төрхөмөө санах бэрийн нүднээс

    Товчин нулимс унагаан хатирна

Шунал олзын гашуун золиосноос

Шувтарч гарсан өнчин амь

Шувууны сүүдэрт өртбөл саатах

Шулуун харвасан амьд сум

     Гүйгүүл морин сэмхэн хатирна

     Гүвээ толгодыг эвхэн хатирна

     Салгуу суугаа амраг хоёрын

     Санаа алдахыг нэмүүлэн хатирна

Мөгөөрсөн туураа хатаасан шорооны

Мөрөөссөн үнэрийг олохсон гэхдээ

Мөндөр дундуур зориглон өнхөрсөн

Монгол тулганы цог шиг яваа

     Гүйгүүл морин сэмхэн хатирна

     Гүвээ толгодыг эвхэн хатирна

     Өрөвчхөн сэтгэлээ өглөг болгодог

     Өвгөдийн амыг өмийлгөн хатирна

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Я.ОДГЭРЭЛ | 2009-06-13 23:36:07
ЮУ ЮУГҮЙ НААДАМ БОЛОХ НЬ ЭЭ.ХЭХЭ
2. fabio (зочин) | 2009-06-19 22:55:41
saihan duuny ug bolmoor yum shig ee. shine bichleg, oguulleg ih harah yumaa. "uhriin hugarhai haviraga" shig
Шулуун харвасан амьд сум
3. Chabu (зочин) | 2009-06-25 05:04:54
unshiv, aduu nutag amitai gej.
4. bomberder | 2009-07-14 11:40:18
shine bichleg oruulahaa baisan uu? ih l oroh yum baidagui ee
5. bukee | 2009-07-22 00:51:15
морь морь морь, адуу адуу адуу, сайхөөн сайхан...
6. Монгол Зон | 2009-08-15 00:18:44
энэ хүнийг их л удаан хүлээх юм, хэзээ шинэ юм амсуулах бол гээд л. банжигт байдаг залуучууд Үүлэн зардас зэргийг уншихгүй болохоор урам нь унаа юу?
7. chimgeeitgel | 2009-09-22 12:02:39
shine bichleg oruulahgui nileen udaj dee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.